Төслийн ажил графикийн хоцрогдолгүй үргэлжилж байгаа ба нийт гүйцэтгэл нь 60%-тай байна. Одоогийн байдлаар турбины фундаментны ажил бүрэн дуусч турбин, түүний туслах тоноглолын угсралтын ажил эхлээд явж байна. Ажлын зураг төсөл болон техникийн баримт бичиг боловсруулах ажил 90 гаруй хувьтай байна.
Эргэлтийн усны болон сүлжээний усны шугам хоолойн демонтаж, шугам хоолойг шинээр угсрах ажил үргэлжлэн явагдаж байна
“О” тэмдэгтийн хүчитгэсэн шалны цутгалтын ажлын үлдсэн 50%-ийг хийж дуусгав
ОХУ-аас 5 вагон, 1 автомашинаар орж ирсэн турбины өндөр, дунд, нам даралтын цилиндрийн эд ангиуд, обойм, тохируулгын системийн цахилгааны хэсэг, техникийн бичиг баримт г.м нийт 17 тоноглолыг иж бүрдлийн хамт гаалийн бүрдүүлэлт хийлгэн хүлээн авч станцын хашаанд буулгалаа