Төрийн дээд шагналаар шагнагдлаа…

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Эрчим хүчний салбар,  “ДЦС-4” ТӨХК-д олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж Захиргаа, хүний нөөцийн албаны хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Даваахүү, Хяналтын албаны галын хяналтын инженер Ч. Ганхүү нарыг Төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар шагналаа. Ч.Даваахүү нь улсад 37 жил, ЭХ-ний салбар, “ДЦС-4” ТӨХК-д 31 жил, тэр дундаа боловсон хүчний, хүний нөөцийн мэргэжилтнээр 28  тасралтгүй ажиллж байгаа ууган ажилтан, Ч.Ганхүү Улсад 37 жил, ЭХ-ний салбар, “ДЦС-4” ТӨХК-д 22 жил, тэр дундаа галын байцаагч, хяналтын инженерээр 22  тасралтгүй ажиллж байгаа шилдэг инженер юм.

Төрийн дээд шагнал авсан ажилтнууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.