“ДЦС-4” ТӨХК-ийн ЗХНА-наас компанийн нийт ажиллагсдын чөлөө авалт, цагийн гарздлыг бууруулах, төрийн үйлчилгээг ажиллагсдадаа ойртуулах зорилгоор МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн ТҮЦ машин буюу төрийн үйлчилгээний ЦАХИМ МАШИН-ыг Захиргааны төв байрандаа байрлууллаа. Ингэснээр ажиллагсад хувийн ажлаар төрийн байгууллагуудар үйлчлүүлэхээр чөлөө авч гардаг явдал цөөрч компанийн ажиллагсдын цаг ашиглалт сайжрах, мөн ажиллагсдын амьдрал ахуйд маш хэрэгтэй ажил боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулсан ЗХНА-ны хамт олонд нийт ажиллагсдын өмнөөс талархал илэрхийлье