ТӨХ-ноос Нийслэл дэх Төрийн омчийн оролцоотой үйлдвэрийн газрууд, Төрийн өмчит компаниудын дунд сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 3 төрөлт тэмцээнийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион явууллаа.
Уг тэмцээнд оролцох ёстой 43 байгууллага байснаас 28 байгууллагын 560 орчим тамирчид 12 багц 68 медалийн төлөө өрсөлдлөө.
Манай байгууллагын баг тамирчдаас ширээний теннисний төрөлд ДХХАЦ-ийн Наранцацрал, Давааням, шатрын төрөлд Турбин цехийн Д.Гантөр, механик цехийн Р.Төгсжаргал, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй багт Цахилгаан цехийн Эрдэнэзаяа, Хулан, ТДЦ-ийн Ганцэцэг, Энхмаа, ТЦ-ийн Оюунцацрал, Сүнжидмаа ХА-ны Ариунзаяа, ЭЗГ-ын Ганцэцэг, эрэгтэй багт СТБХ-ийн Одноо, ХЦ-ийн Энхтүвшин, Содхүү, ЗЦ-ийн Түвшинжаргал, Сайнбилэг МЦ-ийн Баатархүү, ЭЗГ-ын Мөнхтулга, ТЦ-ийн Алтанхан, дасгалжуулагчаар ХЦ-ийн Гантулга нарын 21 хүн оролцсон.
• Ширээний теннисний төрөлд Наранцацралт нэг ч хожигдолгүйгээр аваргын алтан медаль, Давааням 7-р байр
• Шатрын төрөлд- Гантөр 4-р байр, Төгсжаргал 7-р байр
• Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 10 хожиж 1 хожигдсон амжилтаар, эмэгтэй баг 5 хожил 3 хожигдолтойгоор тус тус 3-р байр эзэлж хүрэл медаль хүртэцгээлээ.
Багийн дүнгээр байр эзлүүлэхэд 1-р байранд ЦДҮС, 2-р байранд ДЦС-4, 3-р байранд УБЦТС компаниуд орж БАТЛАМЖ, ДУРСГАЛЫН МЕДАЛЬ, 150,000 ТӨГРӨГӨӨР шагнагдлаа.
Хаалтын ажиллагааны үеэр ТӨХ-ны дарга Х.Цогтбаатар хэлсэн үгэндээ цаашид уг тэмцээнийг 6 төрлөөр, хөдөө орон нутгаас баг тамирчид оролцуулан өргөн дэлгэр болгон, өндөр ач холбогдол өгч явуулахаа мэдэгдэв.