Свердловск мужийн захирагчтай хамт Монгол улсад ажлын айлчлал хийж байгаа Уралын холбооны Их Сургууль \хуучнаар УПИ\ – ийн ректор В.А.Кокшаров болон бусад төлөөлөгчид манай компанид айлчиллаа. Төлөөлөгчдийг тус сургуулийг төгссөн үе үеийн ИТА нар угтан авч компанийн удирдлагууд, төгсөгчидтэй уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.