Уран илтгэлийн анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа…

“ДЦС-4 ТӨХК”-ийн “Залуучуудын Холбоо”-оос зохион байгуулсан уран илтгэлийн анхдугаар тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Илтгэлийн тэмцээнийг зохион байгуулсанаар:

1. Компаний хэтийн зорилгод ажилтан, албан хаагчдыг идэвхижүүлж сэдэлжүүлэх

2. Залуучуудын мэдлэгийн цар хүрээг дээшлүүлж, судалгаа хийх, илтгэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.

Тус тэмцээнд оролцсон нийт ажилтан албан хаагчид болон энэхүү тэмцээнийг дэмжиж ажилласан нийт удирдлагууд, хүрэлцэн ирж сонирхсон хөгжөөн дэмжигчиддээ талархсанаа илэрхийлье.
Тэмцээний дүнгээр:

Тэргүүн байрыг Д.Манлай (Цахилгаан цехийн холбооны монтёр)

Дэд байрыг Г.Ононтуяа (Турбин цех”-ийн турбины машинч)

Гутгаар байрыг Ба.Мөнхбаяр (Цахилгаан цехийн релей хамгаалалт автоматикийн монтёр)

Тусгай байрыг Н.Болдбаатар (Эдийн засаг санхүүгийн албаны эдийн засагч) тус тус эзэлсэн.

Энэхүү тэмцээн нь цааш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тул нийт ажилтан, албан хаагчид оролцох боломж нээлттэй байх болно.

 

ILTGEL-ZKh00001 ILTGEL-ZKh00003 ILTGEL-ZKh00002ILTGEL-ZKh00004 ILTGEL-ZKh00006 ILTGEL-ZKh00005ILTGEL-ZKh00007 ILTGEL-ZKh00025 ILTGEL-ZKh00024 ILTGEL-ZKh00023 ILTGEL-ZKh00022 ILTGEL-ZKh00021 ILTGEL-ZKh00020 ILTGEL-ZKh00019 ILTGEL-ZKh00018 ILTGEL-ZKh00017 ILTGEL-ZKh00016 ILTGEL-ZKh00015 ILTGEL-ZKh00014 ILTGEL-ZKh00013 ILTGEL-ZKh00012 ILTGEL-ZKh00011 ILTGEL-ZKh00010 ILTGEL-ZKh00009 ILTGEL-ZKh00008ILTGEL-ZKh00027 ILTGEL-ZKh00028ILTGEL-ZKh00029  ILTGEL-ZKh00032 ILTGEL-ZKh00031 ILTGEL-ZKh00030ILTGEL-ZKh00033ILTGEL-ZKh00034ILTGEL-ZKh00035 ILTGEL-ZKh00036 ILTGEL-ZKh00037 ILTGEL-ZKh00040

ILTGEL-ZKh00039ILTGEL-ZKh00038