ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр “Эрчим хүчний үр ашиг-II” төслийн хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн ус бэлтгэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлэн хүлээн авлаа.
Уг төслөөр Ус боловсруулах эсрэг осмосын системийг Хими цехэд суурилуулснаар:
- Одоо ашиглаж буй ус бэлтгэлийн системтэй харьцуулахад ашиглалтын зардлыг 2-3 дахин багасгах,
- Боловсрогдсон ус нь тогтмол өндөр чанартай болох,
- Хүн ба байгаль орчинд хор хөнөөлгүй, хаягдалгүй технологи хэрэглэх,
- Зуухны тэжээлийн усны чанарыг сайжруулснаар зуухны халах гадаргуун бохирдлоос шалтгаалсан гэмтлийг бууруулах
- Ус боловсруулахад дулаан шаардахгүй тул түлшний хувийн зарцууулалтыг бууруулах,
- Станцын үр ашгийг дээшлүүлж, найдвартай ажиллагааг сайжруулах
зэрэг олон талын ач холбогдолтой юм.