Хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа …

Японы цахилгаан эрчим хүчний компаниудын холбооноос 2014 оны 10-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах Эрчим Хүчний Үр Ашгийг Дээшлүүлэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага(GSEP)-ын Эрчим Хүчний Салбарын ажлын хэсгийн семинарын хүрээнд “ДЦС-4” ТӨХК-д 10-р сарын 28,29-ний өдрүүдэд “Зуух, турбины засвар болон засварын менежмент”-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Дэлхийн Нүүрсний Нийгэмлэг, АНУ-ийн Эрчим хүчний яам, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Япон улсын эрчим хүчний компаниудын холбоо (FEPC) болон компаниудын төлөөлөл, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC), Японы судалгааны институт, Японы Сумитомо Мицуй Банкны корпораци (SMBC) зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож харилцан туршлага солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр “ДЦС-4” ТӨХК-ийн Судалгаа Хөгжлийн Албаны Метал судлал гагнуурын лабораторын эрхлэгч С.Батсайхан “Зуух болон турбины засвар, металын үзлэг шалгалт” сэдвээр илтгэл тавилаа.

Эрчим Хүчний Үр Ашгийг Дээшлүүлэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (GSEP) нь Австрали, Канад, Европын холбоо, Финланд, Энэтхэг, Индонез, Япон, Солонгос, Мексик, ОХУ, Өмнөд Африк, Швед, АНУ-д идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус байгууллагын Эрчим Хүчний Салбарын үйл ажиллагааг Япон улс хариуцан зохион байгуулдаг юм.

IMG_2645

 

IMG_2647 IMG_2642 IMG_2639 IMG_2633 IMG_2624 IMG_2622 IMG_2618 IMG_2617 IMG_2616 IMG_2614 IMG_2612 IMG_2611 IMG_2610 IMG_2609 IMG_2608