Монголын Хөлбөмбөгийн Холбооны Үндэсний “ХҮРХРЭЭ ДЭЭД ЛИГ”-ийн тэмцээн 5 сарын турш үргэлжлэн 10 дугаар сарын 4-ний өдөр дүнгээ гаргалаа.
Уг тэмцээнд нийт 9 баг 2 тойрог тоглоход “Эрчим” клуб 37 оноотой 1-р байр, “Улаанбаатар ФС” 33 оноотой 2-р байр, “Сэлэнгэпресс” клуб 32 оноотой 3-р байрыг тус тус эзэллээ.
ТДЦ-ийн дамжлагын машинч Б.Ариунболд Дээд Лигийн шилдэг хаалгач
Турбин цехийн засварчин Г.Төгөлдөр шилдэг хамгаалагч
Компанийн дэргэдэх “Эрчим” клубын баг тамирчид дээд лигийн 9 дэх удаагийн түрүүгээ авч аваргын алтан цомыг өргөсөн. Тэд өмнө нь 4 удаа мөнгөн медаль 1 удаа хүрэл медаль хүртэж байсан арвин түүхтэй билээ.
ТДЦ-ийн дамжлагын машинч Б.Ариунболд Дээд Лигийн шилдэг хаалгачаар тодорсон бол Турбин цехийн засварчин Г.Төгөлдөр шилдэг хамгаалагчаар шалгарч ивээн тэтгэгчийн шагналыг гардан авлаа. Б.Ариунболдын хувьд дээд лигт 4 жил тоглохдоо завсаргүй 4 дэх удаагийнхаа шилдэг хаалгачийн шагналыг ийнхүү гардан авлаа.
Манай баг өөрийн талбайдаа нийт 8 тоглолт хийснээс 1 тэнцээ, 7 хожил авсан.
Энэ амжилтыг гаргахад баг тамирчдад сэтгэлийн дэм өгч, тоглолтуудыг нь байнга үзэж, дэмжиж байсан үзэгчид болоод тусалж дэмжин ажиллаж байсан компанийн удирдлага хамт олондоо нийт баг тамирчдын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.