Чанарын дугуйлангаас мэдээлж байна…

Компанийн чанарын дугуйлангийн зөвлөлөөс улирлын шилдгээр шалгарсан чанарын дугуйлангуудын шагналыг зөвлөлийн ахлагч Б.Батцэрэн, бүтээмжийн мэргэжилтэн С.Үүрийнтуяа нар гардуулан өгөх ажлыг зохион байгууллаа.
Улирлын шилдгээр шалгарсан Зуухан цехийн Д.Энхтүвшин ахлагчтай “Эргэх” чанарын дугуйлан, Түлш дамжуулах цехийн Б.Авирмэд ахлагчтай “Зогсолтгүй эргэх хүч” чанарын дугуйлан, Худалдан авах ажиллагааны хэлтсийн З.Ууганзаяа ахлагчтай “S стандарт” чанарын дугуйлан, Турбин цехийн Х.Даваасүрэн ахлагчтай “Арматур” чанарын дугуйлангууд цех, хэлтсийн удирдлагуудынхаа өмнө шагналаа гардан авлаа.
Шилдгээр шалгарсан дугуйлангууддаа ТӨГС ТӨГӨЛДӨР чанарын дугуйлан болохыг хүсэн ерөөе.

haah-1 haah-2turbin-1 turbin-2zuuh-1 zuuh-2zuuh-3 zuuh-5