Төв аймгийн Баянхангай суманд уламжлал болгон зохиогддог “Нийслэлийн цом” шагайн харвааны тэмцээн 2 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийт 53 багийн 470-аад харваачид цэц мэргэнээ сорилоо. Уг тэмцээнд улсын цолтой 120 гаруй харваач оролцсон байна.
Багийн дүнгээр:
1-р байр: Т.Баярбат ахлагчтай баг /ЭРЧИМ-“ДЦС-4” ТӨХК/ Шилжин явах цом
2-р байр: н.Гангантөгс ахлагчтай баг/Улаанбаатар чуулга/
3-р байр: Я.Батсуурь ахлагчтай баг /Эрдэнэс таван толгой/
4-р байр: С.Пүрэвжаргал ахлагчтай Барилга архитетур Корпорациийн багууд тус тус манлайлж оролцлоо.