“ДЦС-4” ТӨХК-ийн 30 жилийн ойн ажлын хүрээнд Эрчим хүчний үйлдвэр, байгууллагуудын ИТА, ЭХИС, Дарханы техникийн коллежийн багш оюутнуудын дунд “Шинэ техник технологи, дэвшилтэт арга барил, шинэлэг санааг салбарын үйлдвэрүүдэд нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэлийн уралдаан 5 дугаар сарын 17- ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Уралдаан “Төрийн өмчит ДЦС- ууд болон ажил төрлийн холбоотой үйлдвэр аж ахуйн газруудад сүүлийн жилүүдэд нэвтрүүлж хэрэгжүүлсэн шинэ техник, технологи, дэвшилтэт арга барил, шинэлэг санаа, гарсан үр дүнг бусад үйлдвэр б а й г у у л л а г у у д а д хүргэж мэдээлэх, шинээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа шинэ техник технологийн талаар болон дэлхий дахинд ашиглаад эхэлсэн шинэ техник, технологийг хэрхэн салбарын үйлдвэрүүдэд нэвтрүүлэх талаар мэдээлэл харилцан хүргэж, ажилдаа нэвтрүүлэн хэрэгжүүлэх” зорилго дор зохион байгуулагдсан юм. Энэ уралдаанд нийт 27 илтгэл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 6 илтгэл шалгарч “Намхайням” ХХК-ийн захирал Н.Намхайнямын “ ДЦС-2-ийн ТГ1-ийг өдөөж буй NaNyam-AX12 өдөөлтийн автоматик, Реактив чадлын хуваарилагч” сэдэвт илтгэл тэргүүн байр, Дархан Сэлэнгийн ЦТС-ийн Мэдээлэл технологийн ашиглалтын албаны дарга О.Сэр-Од нарын “ЦЭХ-ний түгээлт, хангалт, хяналт удирдлагын автоматжуулсан систем” сэдэвт илтгэл 2-р байр, “ДҮТ” ХК-ны албаны дарга Д.Ганцэцэг нарын “Чадлын итгэлцүүр Cosj -ээс төлбөр тооцох ба хуурмаг чадлын тариф”, “ДЦС- 4” ТӨХК-ийн ДХХА цехийн инженер М . Ц о л м о н г и й н “ Т е х н о л о г и й н процессын удирдлагын системийн найдвартай ажиллагааны түвшинг тооцож сайжруулах” сэдэвт илтгэлүүд тусгай байр эзэллээ. Мөн “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын нэрэмжит шагналаар “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехийн инженер Л.Батдэлгэр, тохируулгын мастер Б.Мөнхбаатар нарын “ПТ-80/100-130/13 турбиныг электрогидравлик удирдлагын системд шилжүүлэх тухай”, “ДЦС-3” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Ганбаатар нарын ““ДЦС-3” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчлэх” сэдэвт илтгэлүүд шагнагдлаа.