Монголын эрчим хүчний салбарын бодлого зорилтыг тодорхойлох, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор “Энержи Монголиа 2014” үзэсгэлэн 5 сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө.
Энержи Монголиа 2014” үзэсгэлэнгийн хүрээнд Чингисийн талбайд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг дэлхийн 13 орны 19 компани оролцсон байна.