Монголын волейболын холбоо, “Витафит групп” хамтран зохион байгуулсан волейболын “Намрын тэргүүн” тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд аравдугаар 31-нийг хүртэл болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдийн “Хангарьд Харх”, “Алтайн барс” 1, 2-р баг, ИНЕГ “Буянт-Ухаа”, ОБЕГ-ын “Аврагч”, ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим” болон “Хасу Мегастарс нарын долоон баг өрсөлдсөн. Харин “Намрын тэргүүн” тэмцээнд эмэгтэйүүдийн ангиллын багуудын тоо гүйцээгүй тул тэдний дунд тэмцээн зохион байгуулагдаагүй юм.
Долоон баг өрсөлдсөнөөс ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим” алт, “Алтайн барс-2” мөнгө, “Хасу Мегастарс” хүрэл медаль хүртлээ. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Эрчим” клубын дасгалжуулагч Д.Баасансүрэн, шилдэг довтлогчоор “Алтайн барс-2” клубын А.Мөнхбаатар, шилдэг холбон тоглогчоор Г.Наранбаяр, шилдэг давуулагчаар “Алтайн барс-1” клубын Э.Сайханбаатар, шилдэг хамгаалагчаар “Эрчим” багийн Т.Отгонтөгс, тэгш тоглогчоор “Хасумегастарс” багийн М.Цэрэнбаатар, шилдэг хаагчаар “Эрчим” багийн Бат-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.
Тэмцээний хүрэл медалийг ХАСУ-МЕГАВАТТ компанийн “Хасу Мегастарс” баг
Мөнгөн медалийг “Алтайн барс-2” баг
Алтан медаль, цомыг “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” баг
Азийн клубуудын АВАРГА шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг гардан авч байна…
Тэмцээндээ амжилттай оролцсон ЭРЧИМ багийн тамирчиддаа спорт, ажлын өндөр амжилтыг хүсве.