“ДЦС-4” ТӨХК-ийн ЭРЧИМ клуб 2017 оны 01-р сарын 19-ний өдөр ширээний теннисний шинэ заалны нээлтээ хийлээ. Энэхүү заалыг Дулааны хянах хэмжүүр-автоматикийн цехийн хамт олон санаачлан өөрсдийн хүчээр засварлан тохижуулж ашиглалтанд орууллаа. Тохилог сайхан заалыг ашиглалтанд оруулахад дэмжиж, туслалцаа үзүүлсэн Нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Н.Мөнгөн, Ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат, ТХН-ийн төслийн удирдагч М. Амарбаясгалан, ХААХ-ийн дарга С.Алтанхуяг, ЗЦ-ийн дарга Д.Тулга нартаа талархал илэрхийлье.
МУ-ын шигшээ багийн тамирчид