МB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Мэрида Улаанбаатар” клубын санаачлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын дугуйн холбоотой хамтран нийслэл Улаанбаатар хотоо унадаг дугуйгаар дамжуулан сурталчлан таниулах зорилгоор 24 цагийн хугацаанд 240 км замыг тойрох “UB240” аяллыг 6-р сарын 3-4-нд зохион байгууллаа. Энэхүү аялалд манай компанийн Эрчим баг үндсэн 5, арын албаны 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож 240 км замаа 18 цагийн дотор амжилттай туулан бариандаа орж аялалаа дуусгалаа.
Энэхүү аялалд оролцоход тусалж дэмжсэн компанийн захиргаа, авто аж ахуй, эрчим зоогийн газар, эмнэлгийн хэсгийн хамт олон болон нийт дэмжигчиддээ баярлалаа.