МB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Мэрида Улаанбаатар” клубын санаачлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын дугуйн холбоотой хамтран нийслэл Улаанбаатар хотоо унадаг дугуйгаар дамжуулан сурталчлан таниулах зорилгоор 24 цагийн хугацаанд 240 км замыг тойрох “UB240” аяллыг 6-р сарын 8-9-нд 2 жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү аялалд 96 багийн 450 орчим тамирчид тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур ухаанаа дайчлан өрсөлдсөнөөс манай компанийн унадаг дугуйн Эрчим клубээс Захиргаа, ТДЦ, МЦ-ийн 3 баг оролцож 240 км замаа 14-16 цагийн дотор амжилттай туулан бариандаа / ТДЦ-11-р байр, МЦ-19-р байр, Захиргаа-22-р байр/орж аялалаа дуусгалаа. Урьд жилд орж байсан тамирчид маань 18 цаг явж туулж байсан бол энэ удаад амжилтаа 2 цагаар ахиулсан байна.