Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарын томоохон байгууллагууд болох “ДЦС-4” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК-иудаар 2600 орчим хүн овоглож ажил, амьдралаа залгуулдаг. Тус компаниуд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэгийн харъяа “Эрчим” цэцэрлэгийг ашиглалтад оруулж, хүүхдүүдийн сурч боловсрох үйлсэд тодорхой хувь нэмэр орууллаа.
“Эрчим” цэцэрлэг нь 180 хүүхдийн багтаамжтай, 30 орчим ажилтан албан хаагчтай бөгөөд Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр “ДЦС-4” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан нь ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай юм.
“Эрчим” цэцэрлэгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга М.Баярмагнай, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Болормаа ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр, “ДЦС-3” ТӨХК-ийн дэд захирал Д.Баянжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
https://www.youtube.com/watch?v=IeXxSuuB9zc&feature=youtu.be