Эрчим хүчний ажилчдын баярын өдөрлөг 8-р сарын 16-нд Богд хан уулын дархан цаазат газар Түрэгний аманд зохион явагдаж өндөрлөлөө.
Тус өдөрлөгийн үеэр хүчит 64 бөх барилдаж, 26 нум сумын харваачид цэц мэргэнээ сорьж, үндэсний шагайн 10 багийн 20 гаруй харваачид цэц мэргэнээ сорин, аваргуудаа тодрууллаа. Хүчит 64 бөхийн барилдаанд: ДХХАЦ-ийн бөх аймгийн арслан Т.Сүрэнжав түрүүлж, МЦ-ийн бөх аймгийн начин Л.Юмжаргал үзүүрлэн ТЦ-ийн бөх аймгийн начин Ж.Наранпүрэв, ТЦ-ийн бөх аймгийн начин Д.Майнбаяр нар шөвгөрлөө.
Шагайн харвааны тэмцээнд:
Сурын тэмцээнд:
Тэмдэглэлт өдрөөр 2019 онд ажлын амжилт гаргасан ажилчдыг Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнаж урамгуулав.