2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, зохицуулагч Д.Бассайхан, зохицуулалтын газрын дарга С.Цэцэгээ нар манай компанид айлчилж манай хамт олонтой уулзалт ярилцлага хийлээ. Уулзалт ярилцлагад компанийн удирдлагууд болон инженер техникийн ажилтнууд оролцож компани дээр хийгдэж байгаа өргөтгөл шинэчлэлтийн ажил болон 2013 оны санхүү эдийн засгийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн бөгөөд эрчим хүчний үнэ тариф, өр авлагыг хэрхэн шийдвэрлэх гэх зэрэг асуудлуудаар санал солилцож ярилцлаа.