2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа.
“ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний нөөц 105.823тн, мазутын нөөц 1803тн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 52%-тай байгаа талаар гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг салбарын сайдад танилцууллаа. Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг танилцуулж, танилцуулгын төгсгөлд цаашид хийгдэх ажил болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
2019 онд турбингенератор №1,4-ийг өргөтгөх, шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр 43 МВт-аар хүчин чадлаа нэмсэн бол 2020 онд багтаан №2,3 өргөтгөх, шинэчлэх ажил хийгдэснээр 46 МВт-р нэмэгдэх юм.