Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын СНУКЕР БИЛЬЯРД-ын тэмцээн UNION BUILDING бильярдын төвд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнийг манай компани 8 дахь жилдээ зохион байгуулж байна. Эрчим хүчний салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, компанийн удирдах ажилтнууд энэхүү тэмцээний үеэр ажил төрлийн албан бус яриа, салбарын цаг үеийн байдал зэргийг чөлөөтэй ярьцгааж, тоглоцгоож өнгөрөөдөг уламжлалтай.
Тэмцээнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга хүрэлцэн ирж нээн салбарын хамт олонтойгоо санал бодлоо хуваалцлаа.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч БМА-ны дарга Б.Цэвээн
“ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал С.Анхбаяр
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга
3-р байрыг “ХАСУ-ЭРЧИМ” ХХК
2-р байрыг “ДЦС-4” ТӨХК
Тэргүүн байрыг Эрчим хүчний яамны баг