Эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг Эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Эрчим хүчний ассоциаци гэсэн 3 талт нийгмийн түншлэлийн хүрээнд зөвшилцөн байгууллаа. Хамтын гэрээнд төрийн захигргааны төв байгууллагыг төлөөлж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, ажилчин албан хаагчдыг төлөөлж Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Ганболд, ажил олгогч эздийг төлөөлж Эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвдорж нар гарын зурлаа. 2015-2016 оны эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээр нь эрчим хүчний салбарт байгуулагдаж байгаа 8 дахь удаагийн хэлэлцээр юм.
Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь 2000 оноос нийгмийн түншлэгч талуудтай хамтран хамтын хэлэлцээрийг 2 жил тутам байгуулж ирсэн. Эрчим хүчний салбарт 13 мянга гаруй хүн ажиллажбайна.
Эдийн засгийн хямралтай үед хэлэлцээрийг өмнөх түвшингээс дордуулахгүй байх бодлого баримтлан компани, байгууллага нийгмийн хамгааллын бодлогоо аль болох бие даан эдийн засгийн боломжиндоо тулгуурлан шийдвэрлэх боломжийг бий болгохоор зорьж байгуулснаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний дээд хэмжээг тогтоосноор тухайн байгууллага санхүүгийн чадавхидаа тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулах асуудал нээлттэй болж байгаа гэсэн үг юм.
Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний 3 талт хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй буюу 307200 төгрөг байхаар тогтсон бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхөд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дагаж өөрчлөгдөнө.
Эх сурвалж:
http://www.energy.gov.mn/c/435