Эрчим хүчний салбарын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний заавар

Soccer-Stadium-1024x658

Нэг. Тэмцээний зорилго

Эрчим хүчний салбарын ажилчдын эрүүл ахуй, бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, хамтач нийтэч уур амьсгалыг нэгтгэж нягтруулах, эв нэгдлийг нь бататгах, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж амжилтанд хүрэх эрмэлзлэлийг нь дэмжих, бие биенээ бүрэн сайн ойлгож мэдрэх, Эрчим ХБК-ын үйл ажиллагааг сурталчлах.

Хоёр. Ерөнхий зүйл

ЭХС – ийн анхдугаар тэмцээнийг “ДЦС-4” ТӨХК – ийн 30 жилийн ойн нэрэмжит болгон явуулах бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулж байх.

Гурав. Тэмцээн зохион байгуулах журам,хугацаа, бүртгэлийн үйл ажиллагаа

1.  Тэмцээнийг “ДЦС-4” ТӨХК-аас томилогдсон комисс удирдан, FIFA-ийн тоглолтын дүрэм, Fair Play зарчим, тэмцээн зохион байгуулах журмыг баримтлан зохион байгуулж явуулна.

2.  Тэмцээнийг МХБХ-ны шүүгч нар шүүн явуулна.

3.  Комиссын зүгээс  баг тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудалд хатуу шаардлага тавих бөгөөд дасгалжуулагч нар багаа зөв удирдан энэ асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй.

4.  Тэмцээнд оролцогч баг тамирчид, оролцож буй тэмцээнээ хүндэтгэн нээлт хаалтын ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ жигд хувцастай оролцоно.

5.  Багууд 2 ээлжийн жигд хувцастай байх ба тоглогчийн хувийн дугаар тэмцээний турш өөрчлөгдөх ёсгүйг анхаарах хэрэгтэй.

6.  Улаан хуудас авсан тоглогч 1 тоглолт өнжинө.

7.  Тоглолтын үед ямар ч тохиолдолд талбайн шүүгчийн шийдвэр эцсийнх байна.

8.  Тэмцээн 2013 оны 9 – р сарын 4 – 9 – ны өдрүүдийн 10 – 18 цагийн хооронд “ДЦС-4” ТӨХК – ийн “Эрчим” ХБК – ийн талбайд явагдана.

9.  Тэмцээнд оролцох багууд мэдүүлгийн маягтыг үнэн зөв бөглөсөн байх ба мэдүүлэгт 18-23 тамирчин, багийн эзэн, менежер, дасгалжуулагч, эмч нарын нэрийг оруулсан байвал зохино.

10.  Мэдүүлгийг 2013 оны 9 – р сарын 2 – ны дотор Компаний 631374, 631819 дугаарын Fax-аар, эсвэл cbayasgalan@yahoo.com хаягаар ирүүлж болно

11.  Техникийн зөвлөгөөнийг 8 – р сарын 30 – ны 11 цагт “ДЦС – 4” ТӨХК – ийн хурлын танхимд хийж сугалааны ажиллагааг зохион байгуулна.

12.  Зөвлөгөөнд ирэхдээ

        – Эрхийн төлбөр төлсөн баримт

        – Тамирчдын ажлын үнэмлэх

        – Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт

        – Шинээр ажилд орсон бол даргын тушаалын хуулбар зэргийг авч ирнэ.

13.  Тэмцээнд оролцох багуудын эрхийн төлбөр орон нутгийн багуудын хувьд 300.000,0₮  , хотын төвийн багууд 500.000,00₮ байна.

14. Төлбөрийг Хадгаламж банкны 10940000039 эсвэл ХААН банкны 5022741131, ХАС банкны 5000536795 дансуудаар тус тус хийж болно.

Дөрөв. Тэмцээний шагнал

1-р байр – 3.000.000,00₮, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль

2-р байр – 2.000.000,00₮, өргөмжлөл, мөнгөн медаль.

3-р байр – 1.000.000,00₮, өргөмжлөл, хүрэл медаль тус тус олгоно.

Тав. Бусад асуудал

Энэ зааварт тусгагдаагүй бусад асуудлыг “Тэмцээн зохион байгуулах комисс” – оос тухай бүрд нь шийдэнэ.

Харилцах утас: 99117694, 99084836

E-mail: amraa1101@yahoo.com, cbayasgalan@yahoo.com