Эрчим хүчний салбарын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 9 сарын 4-өөс 8-ыг дуустал, ДЦС-4 ТӨХК-ийн дэргэдэх ногоон талбайд болж өнгөрлөө. Тэмцээнд 13 багийн 300 гаруй тамирчид хурд хүч, авъяас чадвараа сорьсон бөгөөд Хүрэл медалийн төлөө Гок ДЦС, ДЦС-3 хоёр тоглож пиналтаар Гок ДЦС хожсон ба харин Алтан медалийн төлөө Багануур, ДДЦС хоёр тоглож Багануур уурхай өрсөлдөгчөө 1:0 буулгаж авсан байна. Ингээд I байранд “Багануур уурхай”, II байранд “Дарханы ДЦС”, III байранд “Гок ДЦС” нар тус тус шалгарсан байна.