Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хурал өнөөдөр болж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайд, хөдөлмөрийн баатрууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо.
Баярын хурлын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын түүхэн он цаг, өнөө үеийн бүтээн байгуулалт, хэтийн төлвийн талаар илтгэл тавьсан бөгөөд дараа нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэндчилгээг биет төлөөлөгчид нь уншиж танилцууллаа…