Монгол улсад түлш, эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой эрчим хүчний ажиллагсдын өдрийг “ДЦС-4” ТӨХК-ийн хамт олон 2013 оны 08-р сарын 23- ны өдөр Жаргалантын аманд тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгөөр үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, олс таталт, 4*100 метрийн буухай гүйлт болон хөгжөөнт “Их хурд” бооцоот морин уралдаан зэрэг тэмцээн явагдсан бөгөөд үндэсний бөхийн барилдаанд нийт 64 хүчтэн зодоглож уран мэхийг уралдуулан барилдсанаас Турбин цехийн бөх Ж.Наранпүрэв түрүүлж, Зуухан цехийн бөх Д.Майнбаяр үзүүрлэлээ.
Сурын харваанд бүх цех, алба, хэлтсүүд оролцож онч мэргэнээ сорьсноос I байр ТДЦ – Я.Энхмаа, Б.Батбаатар нарын баг, II байр ҮА – Б.Батзориг, Н.Оюунцэцэг, III байр ЗА – Н.Баярсайхан, Г.Наранцэцэг нарын багууд тус тус байр эзлэв.
Олс таталтын тэмцээнд Цахилгаан цех I байр, Турбин цех II байр, Механик цех III байрыг тус тус эзэлсэн.
4*100 метрийн буухай гүйлтийн тэмцээнд 0.55.97 секундээр Цахилгаан цех I байр, 0.57.63 секундээр ДХХА цех II байр, 1.00.10 секундээр Хими цех III байруудыг тус тус эзэлсэн.
Мөн Залуучуудын чөлөөт холбооноос зохион байгуулсан хөгжөөнт “Их хурд” бооцоот морин уралдааны тэмцээнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат В.Өлзий эзэнтэй, Ч.Тунгалагтамир уяачтай Хими цехийн морь түрүүлж, Улаанбаатар хотын СБД-ийн харьяат Ц.Батхүү эзэнтэй, Ж.Даваахүү уяачтай Зуухан цехийн морь аман хүзүүнд уралдаж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнайгаар Ховд аймгийн Булган сумын харьяат Ц.Нацагдорж эзэнтэй, Ч.Ганхүү уяачтай Хяналтын албаны морь тодорлоо.