“ДЦС-4” ТӨХК-ийн 30 жилийн ойд зориулсан шинэ техник технологи, ололт амжилт, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, засварын чанарыг сайжруулах, зорилго зорилтоо нэгтгэн дүгнэх, сургалт-үйлдвэрлэлийн холбоог өргөжүүлэхэд инженер техникийн ажиллагсад, эрдэмтэн багш, оюутнуудын идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилготой “ДЦС-4” ТӨХК, ШУТИС-ЭХИС-аас зохион байгуулсан онол-практикийн бага хурал 2013 оны 5-р сарын 6-ны өдөр ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд нийт 16 илтгэл тавигдснаас:
-Шилдэг илтгэлээр “ПТ-100-130 ТУРБИНЫ ГОРИМЫН ДИАГРАММЫГ ХЯНАЖ, ШИНЭЧЛЭХ СУДАЛГАА, ТУРШИЛТ” Ч.Дашпунцаг (ШУТИС-ЭХИС), Д.Батчулуун (”ДЦС-4” ТӨХК), М.Амарбаясгалан (”ДЦС-4” ТӨХК), Р.Ганбат (”ДЦС-4” ТӨХК), Г.Баяраа (”ДЦС-4” ТӨХК), Ц.Батмагнай (”ДЦС-4” ТӨХК), Б.Ганхуяг (”ДЦС-4” ТӨХК), Д.Лувсанчүлтэм (”ДЦС-4” ТӨХК), А.Түмэнбаяр (ШУТИС-ЭХИС), Д.Чимэдцэрэн (ШУТИС-ЭХИС)
– 2-р байр “ЦАХИЛГААН ШҮҮЛТҮҮРЭЭР ЯЛГАСАН ҮНСИЙГ ХУУРАЙГААР АВЧ АШИГЛАХ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” Г.Галбадрах, Д.Загдсүрэн, О.Ууганцэцэг (“ДЦС-4” ТӨХК), ““ДЦС-3” ТӨХК-ИЙН ӨДХ-ИЙГ 50 МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН ТООЦОО, СУДАЛГАА” П.Болдбаатар, П.Сандаг-Очир, Э.Энхбат (“ДЦС-3” ТӨХК), А.Түмэнбаяр (ЭХИС)
– 3-байр “ҮНС ХУУРАЙГААР ЗАЙЛУУЛАХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” Б.Намхайням (ЭХИС), Г.Галбадрах (“ДЦС-4” ТӨХК), Ж.Цээлээсүрэн, Ц.Энхбилэг (“МЭЗ” ХХК), ““ДЦС-4” ТӨХК-ийн ЭХ ҮҮСВЭРИЙН 110 КВ-ЫН ШИН ТАЛД АЖИЛЛАЖ БУЙ ГЕНЕРАТОРУУДЫН ӨДӨӨЛТИЙН СИСТЕМД ҮҮСЧ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД” Ц.Өнөрмаа (“ДҮТ” ХХК), П.Түмэнгэрэл (ЭХИС) нарын илтгэлүүд тус тус шалгарлаа.
Мөн тусгай байранд “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ АЛДАГДЛЫГ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГЫГ САНАЛ БОЛГОХ НЬ” илтгэлээр Н.Сонинтамир (МУИС), С.Цэцгээ (ЭХЗХ, МВА, МНБ), Д.Энхтуяа (“ДЦС-4” ТӨХК), “ЭРЧМИЙН САЛБАРТ SMART GRID /УХААЛАГ СҮЛЖЭЭ/-Г НЭВТРҮҮЛЭХ НЬ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН НЭГ ЧУХАЛ АСУУДАЛ БОЛОХ НЬ” илтгэлээр С.Батхуяг (ЭХИС), Е.Амаржаргал (“Эрчим Сүлжээ” ХХК), “ТОМООХОН ЧАДЛЫН ДЦС-ААС ХАЯГДАХ ҮНС, ШААРГИЙГ ЦЭВЭРЛЭХ, ЗАЙЛУУЛАХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДЛУУД” илтгэлээр Л.Гэндэн, Д.Мандал (ЭХИС), Б.Аюушжав (ДТҮЭХ), “ДЦС-ЫН ЯНДАНГААР АГААР МАНДАЛД ХАЯГДАХ ДЭГДЭМХИЙ ҮНСНИЙ ТАРХАЛТЫН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ” илтгэлээр С.Батмөнх, Х.Энхжаргал, С.Лянхцэцэг, З.Баттогтох (ЭХИС), “ДОТООД ХЭРЭГЦЭЭНИЙ ЭРГЭЛТИЙН УСНЫ НАСОСАНД ДАВТАМЖ ХУВИРГАГЧ НЭВТРҮҮЛСНИЙ ҮР ДҮН” илтгэлээр Н.Бат-Эрдэнэ, Г.Амартүвшин, Д.Эрдэнэсайхан, Л.Батбаяр, Г.Буяннэмэх (“ДЦС-3” ТӨХК) нарын илтгэлүүд тус тус шалгарлаа.