Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хураангуй

 

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль

Улаанбаатар хот

 

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж

2.1.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль[1], Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьѐог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“эрчим хүч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.1-д заасныг;

3.1.2.“эрчим хүч хэмнэлт” гэж эрчим хүч хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эхний болон дараах эрчим хүчний хэрэглээнд хэмжилт буюу тооцоогоор гарсан зөрүүг;

3.1.3.“эрчим хүчний үр ашиг” гэж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд ашигтай хэрэглэсэн эрчим хүчийг нийт зарцуулсан эрчим хүчинд харьцуулсан харьцааг;

3.1.4.“эрчим хүчний аудит” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ хийж үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүч хэмнэх зөвлөмж өгөх хараат бус үйл ажиллагааг;

3.1.5.“эрчим хүчний аудитын байгууллага” гэж энэ хуулийн 3.1.4-т заасан эрчим хүчний аудитын үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;

3.1.6.“эрчим хүчний аудитор” гэж эрчим хүчний аудитын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэнийг;

3.1.7.“эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага” гэж үүрэг хүлээсэн хэрэглэгч болон хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажил гүйцэтгэх, үйлчилгээг үзүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;

3.1.8.“үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

3.1.9.“эрчим хүч хэмнэлтийн менежер” гэж энэ хуулийн

3.1.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

4.1.Улсын Их Хурал эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлогыг тодорхойлно.

5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

5.1.Засгийн газар эрчим хүч хэмнэлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;

5.1.2.эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр батлах;

5.1.3.энэ хуулийн 9.1.9-т заасан журам батлах.

6 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1.Төрийн захиргааны төв байгууллага эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

6.1.2.эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай зарцуулах чиглэлээр бараа бүтээгдэхүүн, материал, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон эрчим хүч хэрэглэх машин, тоног төхөөрөмж, барилга байгууламж, ажил, үйлчилгээнд мөрдөх норм батлах, стандарт батлуулах;

6.1.3.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх. 7 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх 7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангана.