Компанийн ажиллагсдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдар, эрүүл мэндэд анхаарах үүднээс Нийгэм ахуйн хэлтсээс санаачлан Захиргааны 2-р байрны дэргэдэх хуучин спорт заалыг засварлан тохижуулсан байна. Энэхүү зааланд бөх, шагайн харваа, олс таталт, гир зэрэг спортоос гадна бүжиг сонирхогч залуус маань хичээллэх боломжтой юм. Заалны нээлтийн ажиллагаа 2017 оны 01-р сарын 19-ны өдөр болж компанийн Гүйцэтгэх захирал С.Анхбаяр болон удирдлагын багийн гишүүд, МУ-ын арслан П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ, МУ-ын начин Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан М.Еркебулан зэрэг бөхчүүд нээлтэнд оролцлоо. Энэхүү нээлтийн ажиллагааны үеэр үзүүлэх тоглолтууд болж, аймаг, сумын цолтой, залуу хүчит 32 бөх барилдлаа. Барилдаанд Аймгийн начин Э.Ганбат түрүүлж, залуу бөх М.Мягмардорж үзүүрлэлээ.