“Эрүүл агаар – эрч хүч 2014” спорт явган аялалын тэмцээнд манай баг тамирчид түрүүллээ.

Эрчим хүчний салбарын болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд жил болгон зохиогддог спорт явган аялалын тэмцээн ДҮТ ХХК-ний 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдлаа. Тэмцээн 2014 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “Аглагийн хийд-Дуган хад” гэсэн маршрутаар А, Б ангилалын 21 км замд явагдсан. </span>Тэмцээнд “ДЦС-4” ТӨХК-аас “Эрчим” баг оролцсон.

“Эрчим” багийн бүрэлдэхүүн:

Багийн ахлагч: Э. Батсүх -ХЦ засварчин

Багийн тамирчин: Г. Бямбажав – ҮА ээлжийн инженер

Б. Ууганболд – ДХХАЦ-н инженер

О. Мөнхбат – ЗЦ засварын мастер

Г. Билгүүн – ТДЦ засварчин

Д. Хулан – ЦЦ засварчин

Багийн дасгалжуулагч: Ц.Батмагнай –ҮА инженер

Тэмцээнийг Монголын адал явдалт спорт явган аялалын холбоотой хамтран зохион явуулсан бөгөөд тэмцээн:

1. Азимутын цэг тодорхойлж нуувч илрүүлэх

2. Газрын зураг дээр байршил тодорхойлох

3. Уулын оргил булаалдах

4. Спорт буухиа

5. IQ мэдлэг сорих

6. Багийн ахлагч нарын тэмцээн гэсэн 6 төрлөөр явагдсан.

10377083_666876816700572_2747967923053569219_n

 

 

 

10398078_666876603367260_6869905997803763874_n10403631_572353392886204_6502155278947137898_n

IMG_0857 IMG_0863

Тэмцээнд эрчим хүчний салбарын болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16 байгууллагийн 16 баг тамирчид оролцсоноос “ДЦС-4” ТӨХК-ны “Эрчим” баг 2 төрөлд тэргүүн байр эзэлж нийлбэр дүнгээр 127 оноогоор 1-р байр эзэлж амжилттай оролцлоо.