Манай компани Эрчим хүчний ажилтны баярын өдрийг Төв аймгийн үзэсгэлэнт уулын аманд тэмдэглэн өнгөрүүллээ.
Өдөрлөгийн эхэнд Төрийн далбаа болон компанийн тугийг МУ-ын арслан П.Бүрэнтөгс, МУ-ын аж үйлддвэрийн гавьяат ажилтан Зуухан цехийн инженер Ц.Батхүү нар баяр наадмын талбайд заллаа. Төрийн сүлд дууллаа эгшиглүүлж төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсний дараа компанийн үе үеийн ажиллагсад компанийн тугандаа мэхийн мөргөж хүндэтгэл үзүүллээ.
Баярын үйл ажиллагааг нээж компанийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар үг хэлэн нийт ажиллагсдадаа сайхан баярлахыг ерөөлөө.
ШАГНАЛЫН ХУР БУУЛАА ….
4