ЭХ-ний сайд станцын үйл ажиллагаатай танилцлаа…

Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016-2017 оны өвлийн ачааллыг хүндрэлгүй давах их ажлын хүрээнд манай компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол улсын эрчим хүчний системийн ачааллыг нуруундаа үүрдэг “ДЦС-4” ТӨХК Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний 52 хувийг хангадаг ба өвлийн бэлтгэл ажлаа 100 хувь хангасан. Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн нэг нүүрсний хангамж хэвийн, 21 хоног буюу 185 мянган тоннын нөөцтэй байна.

said-2016-11-00001 said-2016-11-00003 said-2016-11-00010said-2016-11-00012 said-2016-11-00035

said-2016-11-00103 said-2016-11-00104

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны зүгээс станцын гол түүхий эд болох нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн санхүүгийн асуудлыг яаралтай шийдэж өгсөн нь өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад гол хөшүүрэг болсныг гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцолсон. Дээрх уурхайнуудад төсвийн зээлээр 20 тэрбум төгрөг шийдсэн нь цахилгаан станцуудад нүүрсээ хэвийн хэмжээнд нийлүүлэх боломж бүрдэж, авахад бэлэн нүүрсний нөөц 380 мянган тонн, өвлийн ид ачааллын үед 450 мянгад хүрэх болсныг удирдлагууд тодотгосон.

said-2016-11-00043 said-2016-11-00047 said-2016-11-00046said-2016-11-00049 said-2016-11-00050said-2016-11-00053 said-2016-11-00055

Өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан ч, тулгамдсан хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, найман зуухаа өндөр ачааллаар ажиллуулахад нүүрсний илчлэг багадаж мэдэхээр байгаа аж. Энэ талаар Түлш дамжуулах цехийн дарга П.Баяр-Эрдэнэ “Шивээ Овоогийн нүүрсний илчлэг буурч, 2015 онд дундаж илчлэг 2967 Ккал, Багануурынх 3360 Ккал байсан. Үүнийг холиод түлэхэд дундаж илчлэг энэ онд 3250 Ккал байна. Найман зуухаа ажиллуулж, ачаалал нэмэгдүүлэхийн тулд нүүрсний илчлэгийг өндөржүүлэх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор ирэх жилийн төлөвлөгөөнд Багануурын уурхайгаас 60 хувь, Шивээ Овоогоос 40 хувийн нүүрсээ хангах санал өгөөд байгаа” гэв. Өнөөдрийн байдлаар “ДЦС IV” ТӨХК нийт 700 МВт-ын цахилгаан эрчим хүч, 1373 Ккал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.

said-2016-11-00064 said-2016-11-00068 said-2016-11-00066said-2016-11-00088 said-2016-11-00101 said-2016-11-00098 said-2016-11-00094 said-2016-11-00093 said-2016-11-00090said-2016-11-00120

 

Мэдээний эх үүсвэр:

http://energy.gov.mn

Нийслэлчүүд өвөлд бэлэн үү?