Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэгээ МУ-ын Ерөнхийлөгчөөс гардан авлаа

Компанийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Амарбаясгалан нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өнөөдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналТӨРИЙН ГЭРЭГЭ шагналаа гардан авлаа. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ 2014 шагналыг манай компанийн “Дулааны 4-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл”-д олгосон юм.

Мөн энэхүү шагналыг “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Хөтөлийн “Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус тус хүртээсэн.

images

IMG_4476

Шагнал гардуулах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн үндэсний хэмжээний олон бүтээн байгуулалт морин жилд өрхөө татаж, үүдээ нээлээ.

Хөгжлийн хөдөлгүүр болсон үндэсний гурван бүтээн байгуулалтыг сар шинийн баярын босгон дээр “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ээр урамшуулан шагнаж байна. …

Хамтын хүч, эрэл хайгуул бол бүтээн байгуулалтын бас нэгэн үндэс юм. Дулааны 4 дүгээр цахилгаан станцийнхан Монгол Улсын нийгэм, эдийн засагт онцгой нөлөө үзүүлэх чухал төслийг өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүллээ. Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл бол цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад чухал үүрэгтэй төдийгүй үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хөгжихөд үр ашгаа өгөх суурь бүтээн байгуулалт болсон. Уг бүтээн байгуулалтыг удирдсан, гардан гүйцэтгэсэн бүх хүнд талархал илэрхийлье. … гэж хэлсэн

IMG_4477

2R3A2693 IMG_4450

IMG_4480

IMG_4428

IMG_4444

IMG_4449

IMG_4502

IMG_4509

IMG_4497 IMG_4494

ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар: Манай компани нь 2014 оны шилдэг бүтээн байгуулалтын төрлөөр авч байна. Өнгөрсөн онд 2013-2014 онд манай компани станцынхаа хүчин чадлыг 123 мегаваттаар өргөтгөлөө. Ингэснээр сар шинийн баяраар шинэ хүчин чадлаар ажиллах гэж байна. Энэ төсөл маш богино хугацаанд буюу өнгөрсөн хоёр жилд хэрэгжлээ. Төслийг хэрэгжүүлэхэд Шинэчлэлийн Засгийн газраас богино хугацаанд арга хэмжээ авч, Хөгжлийн банкаар санхүүжилт хийсэн. Энэ бүхний  үр дүнд төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Компанийхаа нийт ажиллагсаддаа та бид бүхний хичээл зүтгэл, оюун ухаан, ТЭЦ-4-өө гэсэн чин сэтгэлийн ачаар  энэхүү эрхэм хүндтэй шагналыг авсан шүү гэж тэмдэглэхийн ялдамд та бүхэндээ баяр хүргэн, талархал илэрхийлж бидний ажил үйлс, гал голомт маань үргэлж мандан бадрахын ерөөлийг дэвшүүлье.