2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөн дээр Нийгмийн даатгалын оны шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчдыг шалгаруулан, шагнаж урамшууллаа. Ажил олгогчдын дундаас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг ханган, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шимтгэл төлөгч доорх 11 байгууллагыг шалгаруулж “ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ АЖИЛ ОЛГОГЧ-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ” өргөмжлөл, дурсгалын цомыг гардууллаа.
Шилдэг шимтгэл төлөгч байгууллагуудыг нийгмийн даатгалын байгууллага бүтэн жилийн турш алдаршуулж, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдээр дараалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлэхээс гадна, нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахгүй итгэл хүлээлгэх юм.
Компанийн “ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ АЖИЛ ОЛГОГЧ-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ” байгууллагын өргөмжлөл, дурсгалын цомыг Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар гардан авлаа.