Компанийн засварчдын “Мэдлэг, Ур чадвар тэмцээн-2023”

2023 оны 3-р сарын 27-оос 5-р сарын 5-ны хооронд засварчдын дунд “Мэдлэг, Ур чадвар тэмцээн”-ийг Захиргаа хүний нөөцийн алба болон Засварын алба хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд  2 алба, 7 цехийн нийт 9 засварын мастер 72 засварчин 9  багт хуваагдан нийт 81 оролцогчид 1 сарын хугацаанд мэдлэг ур чадвараараа өрсөлдлөө.

Уг тэмцээний зорилго засварчдын мэргэжлийн ур чадвар, тэдний онолын  мэдлэгийн хүрээг дээшлүүлэх, цехүүдийн засварын чанар засварчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, бүтээлч байдал, ажил хэрэгч санаачлагыг өрнүүлэх харилцан туршлага судлахад оршиж байлаа.

Нийт 81 оролцогчид Цахилгааны схем, монтаж, угсралтын тэмцээн, Метал хийцийн тэмцээн, Хаалтны тэмцээн, Эргэх механизмын тэмцээн, ДХХА-ийн мэдлэг, ур чадвар, оногдсон сэдвийн дагуу сургалтын самбарын эх бэлтгэх, гэрийн даалгаварт өгөгдсөн бүтээлч ажлыг бүтээх, Багийн мэндчилгээ болон Техникийн онолын асуултууд зэрэг 9 даалгаврыг гүйцэтгэсэн ба багуудын оноо хэдхэн бутархай тоогоор зөрж байр эзэлсэн нь багуудын засварчдын мэдлэг, ур чадвар тэнцүүхэн байгааг харууллаа.

Багуудын гэрийн даалгаварт гүйцэтгэсэн бүтээлч ажлууд нь инженерийн нарийн тооцоо бүхий шинэ санаа, шинэлэг технологийг нэвтрүүлсэн байсан ба зах зээл дээр хэдэн саяар үнэлэгдэх багаж тоног төхөөрөмжийг хямд төсөр байдлаар шийдэж, ашиглалтаас хасагдсан бараа материалыг дахин ашигласан  нь цаашид компанийн технологи үйл ажиллагаанд нэвтрүүлэх бүрэн боломжтой төдийгүй хөдөлмөрийг хөнгөвчилж ажлын бүтээмжийг дээшлүүлсэн эдийн засгийн үр ашигтай бүтээлүүд байлаа.

 

Багийн нийлбэр оноогоор Цахилгаан цехийн Эргэх механизмын засварын мастер Ц.Цогбадрах ахлагчтай “Есөн Эрдэнэ” баг тэргүүн байрыг эзэлж багаараа дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн газар болох Турк улсын 3 хотоор аялах эрхээр компанийн Захиргаанаас , дэд байранд  шалгарсан Турбин цехийн Машинт тоноглолын засварын мастер М.Дэмбэрэл ахлагчтай “Гал гал” багийн эрч хүчтэй залуус ҮЭХ-ны нэрэмжит шагнал болох Монгол Улсын үзэсгэлэнт байгаль Алтай таван богдод аялах эрхээр тус тус шагнагдлаа. Мөн Компанийн захиргаанаас оролцсон бүх багуудад Дурсамж, мөнгөн шагналын хамт гардууллаа.

Засварын их ажлын хажуугаар тэмцээнд  амжилттай оролцсон алтан гарт засварчид болон тэдний ард асаалтай танк шиг бат хөгжөөн дэмжсэн бригад хамт олонд нь талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.