Компанийн 2021 оны Сагсан бөмбөгийн АВАРГА шалгаруулах тэмцээн

Компанийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 11 дүгээр сарын 25-26 өдрүүдэд Эрчим спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 багийн тамирчид хурд хүчээ сорьсоноос

Эмэгтэй багуудаас

Алтан медаль – Ш.Туухайнжин даргатай Захиргааны баг

Мөнгөн медаль – П.Баяр-Эрдэнэ даргатай Түлш дамжуулах цех

Хүрэл медаль – Б.Алтанхуяг даргатай Цахилгаан цех

Эрэгтэй багуудаас

Алтан медаль – Б.Алтанхуяг даргатай Цахилгаан цех

Мөнгөн медаль – П.Баяр-Эрдэнэ даргатай Түлш дамжуулах цех

Хүрэл медаль – Л.Ганболд даргатай Зуухан цех

тус тус хүртлээ.

Тэмцээний шилдэг тоглогчдоор Цахилгаан цехийн тамирчин СМ Т.Цогбадрах,  Захиргааны багийн Нийгэм ахуйн хэлтсийн тамирчин ОУХМ М.Булбул нар шалгарч MOLTEN брендийн бөмбөгөөр шагнуулсан юм.

Сонирхуулахад тэмцээний нээлтийн үйл ажиллагаан дээр Хурд хамтлаг болон дуучин Маргад-Оюу нар ирж өөрсдийн ая дуугаа өргөж хөтлөгчөөр Фантастик продакшны жижигчин СТА Ж.Алтаншагай ажилласан юм.