Төрийн дээд шагналаар шагнагдсан ажилтнууддаа баяр хүргэе

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан инженер техникийн ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гардуулан өглөө. Манай компаниас хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн Төрийн дээд шагнал ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: Түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн засварчин Ж.Мөнхбат, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Ж.Отгон, өндөр настан С.Хадаа, АЛТАН ГАДАС ОДОНГООР: Авто аж ахуйн жолооч Д.Батзаяа, Зуухан цехийн цахилгаан шүүлтүүрийн инженер Д.Загдсүрэн, Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин З.Отгонбаяр, Механик цехийн дарга Д.Энхбүрэн, Түлш дамжуулах цехийн засварын инженер М.Эрдэнэбилэг, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР: Засварын албаны Цахилгаан, ДХХА-ийн тоноглолын засвар хяналтын инженер У.Батзориг, Механик цехийн шахсан агаарын компрессорын машинч М.Батцэцэг, Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн электроникийн засварчин А.Ганболд, Засварын албаны арматур, халах гадаргуун засварчин Г.Ганболд, Судалгаа хөгжлийн албаны технологийн программ хангамжийн инженер Б.Ганганмөрөн, Хими цехийн тоноглолын засварчин Я.Ганзориг, Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн гүйцэтгэх механизмын инженер С.Доржготов, Турбин цехийн машинт тоноглолын засварчин Х.Мягмарсүрэн, Борлуулалт маркетингийн албаны борлуулалтын мэргэжилтэн Б.Оюунсүрэн, Судалгаа хөгжлийн албаны дулаан боловсруулалт, металлын засварчин С.Эрдэнэбаяр, “Эрчим зоог” цайны газрын хоол үйлдвэрлэлийн ахлах тогооч Ц.Эрдэнэсайхан нар тус тус шагнуулан энгэрээ мялаалаа.

Нийт шагнал авсан ажилтнууддаа амжилт хүсэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.