Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “Арвайн Үндэс” компани хоёр дахь жилдээ хамтран ажиллаж “ХҮРХРЭЭ” үндэсний дээд лигийг амжилттай зохион байгууллаа.
Цомын эзнээр 51 оноогоор 10 дахь удаагаа “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” баг тодорч, 2-р байрыг Орхон аймгийн “Хангарьд” клуб, 3-р байрыг “Хоромхон” баг тус тус эзэллээ.
Лигийн шилдгүүдээр,
• Шилдэг хаалгач: Б.Ариунболд (Эрчим),
• Шилдэг хамгаалагч: Д.Төрбат (Хоромхон),
• Шилдэг хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим),
• Шилдэг довтлогч: О.Мижиддорж,(Хангарьд)
• Шилдэг шүүгч: Б.Хаш-Эрдэнэ
Хүрхрээ брэнд Монголын хөлбөмбөгтэй хамтын ажиллагааг бий болгосноор өнөөдрийн “Хүрхрээ” лигийн амжилт, хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж чадсаныг лигийн тоглолтын чанар, амжилтын ур чадвар гээд олон үзүүлэлтээс харж болохоор болжээ.
ЭРЧИМ багийн үнэнч шүтэн бишрэгчдийн бэлэг