Монголын даамын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх багийн УАШТ Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төвийн байранд энэ сарын 4-6-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд нийт 15 багийн 75 тамирчин оюун ухаан, ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд Олон улсын их мастер 4, Дэлхийн даамны холбооны мастер 14, спортын мастер 28, дэд мастер 16 оролцжээ. Тэмцээнд олон улсын их мастер Г.Ганжаргал ахлагчтай “Бадмаараг” баг 14 оноогоор түрүүлж, Монголын даамын холбооны нэрэмжит шилжин явах цомыг гардлаа. Тэнцүү 12 оноотой гурван багаас ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Чемпионс” баг мөнгө, спортын мастер Э.Энх-Эрдэнэ ахлагчтай “Алтан өрөг” баг хүрэл медалийн эздээр тодорсон юм. Үндсэн болон блиц тэмцээнд медалийн төлөө хүчтэй өрсөлдсөн спортын мастер Т.Пүрэвдорж ахлагчтай “Алтан титэм” багт тэмцээний тусгай шагналыг олгожээ.
Манай тамирчин Зуухан цехийн горимын машинч спортын мастер Д.Эрдэмбилэг “Бадмаараг” багийн 2-р ширээнд тоглож аварга болсон байна.