“ДЦС-4” ТӨХК-ийн түүхт 35 жилийн ойн нэрэмжит ЭХС-ын төр хувийн хэвшлийн байгууллагуудын дунд волейболын тэмцээн 2018 оны 04-р сарын 26-27 өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион явагдаж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн эрэгтэй 15, эмэгтэй 7 багийн 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан оролцлоо.
Энэхүү тэмцээнд оролцсон “ДЦС-4” ТӨХК-ийн эрэгтэй, эмэгтэй багууд аваргалж аваргын алтан цом өргөмжлөл хүртсэн бол
Эрэгтэй багуудаас “ХАСУ МЕГАВАТТ” ХК, “ЭБЦТС” ТӨХК, эмэгтэй багуудаас “ЭБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ХК-ийн багууд хоёр гуравдугаар байруудыг эзэлж мөнгө, хүрэл меалийн эзэд боллоо.
Багийн нийлбэр дүнгээр “ДЦС-4″ ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлж цом гардан авлаа.
Шилдэг тоглогчдоор дараах байгууллагын тамирчид тодорсон байна.
Шилдэг хамгаалагч
М.Санчирмаа /ЦДҮС/
Отгон-Авир /ЭДЦС/
Шилдэг давуулагч
Д.Алтансувд /ЭБЦТС/
А.Мөнх-Эрдэнэ /Хасу Мегаватт/
Шилдэг хаагч
Б.Энхзаяа /ЦДҮС/
З.Цэнд-Аюуш /ДЦС-4/
Шилдэг холбогч
Т.Оюундэлгэр /ДЦС-4/
Б.Мөнхнаран /ДЦС-4/
Шилдэг тэгш тоглогчоор
П.Мөнхцэцэг /ДЦС-3/
Б.Бямбабаяр /ЭБЦТС/ нарын тамирчид тус тус шалгарч цом өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.