2013 оны 10 дугаар сарын 3-20-ны өдрүүдэд Монголын Волейболын Холбооны “Намрын тэргүүн” Клубуудын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Энэ удаагийн тэмцээн Үндэсний Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах журмын дагуу 3 тойрог явагдаж шигшээ шатны шалгаруулалтыг 2 хожлоор шийдэж явуулсан нь Клубуудын АШТ урьд өмнө зохиогдож байгаагүй өндөр хэмжээнд буюу Лигийн тэмцээний статусаар зохион явагдсанаараа онцлог байлаа. Энэ нэр хүндтэй тэмцээнд Хаврын тэргүүн шалгаруулах нээлттэй тэмцээнээс шалгарсан эхний эрэгтэй 8, эмэгтэй 6 баг оролцох эрхээ авч оролцсон. Тэмцээний эрэгтэй багуудаас 1-р байрыг ЭРЧИМ ТЭЦ-4 баг 2,3-р байрыг АЛТАЙН БАРС, ИНЕГ-ын Буянт Ухаа баг эмэгтэй багуудаас Энагура, Сухбаатар цайрт минераль /Уурхайчин/, ЭРЧИМ ТЭЦ-4 багууд 1,2,3-р байрыг тус тус эзэллээ.
ЭРЧИМ-ТЭЦ-4-ийн эрэгтэй баг МВХ-ны Дээд Лигийн тэмцээнд 17 жилийн дараа ийнхүү аваргалсан нь компанийхаа түүхт 30 жилийн ойд зориулсан баг тамирчдын сэтгэл-итгэл, хөлс-хүч, хөдөлмөр-зүтгэл шингэсэн сайхан бэлэг болж чадлаа.