“МЭДЛЭГ” тэмцээнд амжилттай оролцсон ажиллагсад арлын япон орноор туршлага судлаад ирлээ

(Үйлдвэрлэлийн албаны инженер Т.Анхбаяр)

     2014 оны Ашиглалтын ажиллагсдын дунд жил бүр зохион байгуулагддаг “МЭДЛЭГ” тэмцээн амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Ашиглалтын 3-р ээлжийн баг (Ээлжийн инженер, ахлагч Т.Анхбаяр) 2014 оны 6 дугаар сард Япон улсын Токио, Ёкохома хотуудын соёл, хөгжил дэвшилтэй танилцаад ирсэн билээ.

Уг аялалд 12 хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд аялалын хугацаанд бага чадлын усан цахилгаан станцаас гадна байгаль орчинд ээлтэй технологи хэрэгжүүлснээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг “J Power” компанийн нүүрсээр ажилладаг “Исого” станцтай танилцав.

Исого цахилгаан станц нь анх 1967 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба 265МВт-н хүчин чадалтай 2 блокоор ажиллаж байгаад 1996 онд нэг блокийн чадлыг 600МВт болгон нэмж улмаар 2008 онд үлдсэн блокдоо шинэчлэл хийн Р=2×600МВт-н чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхийд тэргүүлэх нэг онцлог нь нүүрсээр ажилладаг станцын хувьд гарах утааны хийтэй ялгарах хорт бодисын хэмжээг бүрэн буюу 99,97%-р цэвэрлэж чадснаараа онцлогтой юм. Нүүрсний хувьд Авсрали болон Шинэ Зеландаас нүүрсээ зориулалтын усан онгоцоор тээвэрлэн авч ирдэг ба нүүрсний талбай гэж байхгүй, усан онгоцоор шууд дамжлагаар татаж хэрэглэдэг ба нүүрсийг зуухандаа хольж түлдэг онцлогтой. Зуухнаас гарч буй уурын параметр нь t=6000C, P=25МРа байдаг. Тус станц байнгын ажиллагаaтай ажилладаг ба ээлжиндээ 10 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ээлжийн графикаар ажилладаг юм байна.

Мөн Миягасе усан цахилгаан станцаар очиж танилцсан ба тус станц нь 14МВт-н жижиг станц ба улирлын чанартай ажилладаг станц байв.

Энэ ажиллагааг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн станцын удирдлага, ҮЭ, ЗХНА, ҮА-ны хамт олонд талархснаа илэрхийлж ажлын амжилт хүсье !

MT_3

 

MT_1 MT_2MT_4  MT_5-576x1024

MT_6MT_8 MT_7 MT_9-682x1024 MT_10 MT_11