2014 оны хэсэгчилсэн зогсолтын мэдээ

“ДЦС-4” ТӨХК-нь 2014-2015 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2014 оны 6-р сарын 28-ны 2200 цагаас 7-р сарын 01-ний өдрийн 1900 цаг хүртэлх хугацаанд үндсэн тоноглолыг хэсэгчлэн зогсоож засвар үйлчилгээг хийлээ.

Энэхүү ажлыг оновчтой, түргэн шуурхай зохион байгуулах, төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор удирдах штабыг Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулан ажиллав. Удирдах штабын даргаар “ДЦС-4” ТӨХК-ний Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Амарбаясгалан томилогдон ажилласан бол штабын гишүүдэд дэд захирлууд, алба, хэлтэс, цех , нэгжийн дарга нар багтсан байна.

Станцын Ерөнхий инженерийн баталсан хэсэгчилсэн зогсолтын хөтөлбөрийн дагуу дээрх хугацаанд 2 зуух ( Зуух№7,8 ), 2 турбоагрегат (ТА№5,6 )- тай тогтмол 160 МВт ачаалалтай ажилласан бөгөөд 6 зуух, 4 турбоагрегатаа бүрэн зогсоож засвар үйлчилгээ хийв.

Төлөвлөсөн ажлыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийн тулд компанийн нийт ажиллагсад бүгд уртасгасан цагаар буюу 800 цагаас 2000 цаг хүртэл ажилласан бөгөөд шаардлагатай тохиолдолд ашиглалт, засварын бригадуудыг өдөр шөнийн ээлжинд хуваарилан тасралтгүй ажиллахаар зохион байгуулсан. Станцын хэмжээнд нийт 419 ажил төлөвлөсөн. Горим ажиллагаанаас шалтгаалан 15 ажлыг хойшлуулсан бөгөөд бусад ажлыг хугацаанд нь амжилттай хийж гүйцэтгэлээ.
ТДЦ-д 21 ажил төлөвлөн 81%-ийн биелэлттэй, нэмэлтээр 28 ажлыг 100%-ын биелэлттэйгээр зохион байгуулж ажилласан. Төлөвлөсөн 21 ажлаас 4 ажил МД-А-ын цахилгаан хөдөлгүүрийн роторт гэмтэл гарч шугам шилжиж чадаагүй шалтгаанаар хойшлогдов.

Зуухан цехэд Зуух№1-6-ын үндсэн канал цэвэрлэх, үндсэн каналын сопло, хаалтны засвар, БАА-1,2-ын шандр, цахилгаан шүүлтүүрийн 150м үнсний канал цэвэрлэх, соплоны хаалт, хаягчуудыг засварлах, цахилгаан шүүлтүүр №1-6-ын холигчийн усны коллектор, хаалт, шугамын засвар үйлчилгээ, БЭН №1-3-ын сорох шахах хаалтны засвар, СМН№1-3-ын сорох шахах хаалт, секцион хаалтны засвар, 3КЦ-217,218-ын засвар, Зуух№1-6-ын К-302, 302А болон тэдгээрийн тойруу, дренажийн хаалтны засвар, Зуух№1-6-ын К-210,211 болон тэдгээрийн тойруу, дренажийн хаалт,Зуух №1-4-ын К-303 болон тэдгээрийн дренаж, агаар гаргагчийн хаалтны засвар, Зуух №1-4, №6-ын тэжээлийн усны коллекторын хаалтны засвар, Зуух№1-4,№6-ын үнс баригчийн усны анхдагч хаалтны засвар, Зуух№1-6-ын тээрмүүд, ДС, ДВ, ДРГ-ийн хөргөлтийн усны шугамын хаалтны засвар,галын усны В,Г,Д рядын хаалтны засвар, НОП№1-3-ын сорох шахах хаалтны засвар, сорьцын цэгийн хаалт, Зуух№1-6-ын утааны хийн сувгийн засвар зэрэг 83 ажил төлөвлөж ажилласан. Мөн нэмэлт 9 ажлыг хийж гүйцэтгэсэн.

Турбин цехийн хувьд,А зэрэглэлийн 156 ажил, Б зэрэглэлийн 45 ажлыг төлөвлөн ажилласан.Горим ажиллагаанаас шалтгаалан төлөвлөсөн ажлаас эргэлтийн усны сливийн болон напорын А,Б шугамын дренажийн хаалтуудад үзлэг хийх, ДСП№4-с сорох коллекторт өгөх хаалт, 3МЦ-200-н хүйтэн коллекторын 1-р секцион хаалт, түүний тойруу вентилүүдэд засвар хийх зэрэг 7 ажлыг хойшлуулав. Нэмэлтээр 39 ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэсэгчилсэн зогсолтын хугацаанд ТА № 5,6-ын нийлбэр ачаалал тогтмол ачаалалтай , туслах тоноглолууд хэвийн найдвартайгаар , өгөгдсөн цахилгаан, дулааны ачааллын горим параметрийн зөрчилгүй ажилласан боловч ПЭН№4,6 болон №8-ын 4 талын нягтруулгыг ээлжлэн үлээлгэж, бэлтгэл ПЭН-гүй болгож байсан дутагдал гарсан. Энэ оны хэсэгчилсэн зогсолтын үеэр хийсэн гол ажлуудын нэг бол Германы KfW банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа конденсаторыг нүхтэрсэн бөмбөлөгөөр цэвэрлэх технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд эргэлтийн усны напорын шугамд хог шүүх фильтр суурилуулах ажлыг хийж гүйцэтгэв. Мөн шинээр суурилуулж буй ТА№7-той холбоотой нягтруулгын уурын авлаг гаргах, ҮК, ПВД-ийн конденсатын 3-р секцүүд дээр конденсатын анхдагч хаалт шугам хоолой монтажлах, соштокын уурын шугам холбоход бэлдэж соштокын коллекторын 5-р секцэд нэмж секцион хаалт байрлуулах зэрэг ажил хийгдсэн.

Цахилгаан цехэд 6кВ-ийн 1ВА,1ВВ,2ВА,3ВА,5ВА,6ВА,7ВА,7ВВ,8ВА,8ВВ,1АЕ-4АЕ I,IIсекцүүд, 0,4 кВ-ийн 1СА, ОСН, 2СА, ОСJ, ЗСА, 4СА, 5СА, 6СА, 7СА, 7СВ, 8СА, 8СВ, 1НОВ, 2НОВ,1ХА,2ХА,1М,2М,1Ц,2Ц секцүүдийг хүчдэлээс чөлөөлж техник үйлчилгээ, засварын ажлыг бүрэн гүйцэтгэлээ.1Т, 2Т трансформаторуудыг хүчдэлээс чөлөөлж, байршлыг солих ажлыг хийж дуусгасан.РУСН 1-6/6кВ,РУСН 1-6/0,4кВ ХБ-ын угаалга цэвэрлэгээ, АГП1-6, Алслагдсан АА-н РУСН-уудын угаалга цэвэрлэгээ хийх, Сонгины ус хангамжийн 6кВ-ын I,II секцийн техник үйлчилгээ, цэвэрлэгээ,АВР-ын хэлхээ шалгах ажил хийгдсэн. Зуух№1-6, ТА№1-4-ийн 6кВ ба 0,4кВ-ийн цахилгаан хөдөлгүүрүүдийн оруулганд үзлэг үйчилгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэв.
ДХХАЦ 74 хүний бүрэлдэхүүнтэйгээр 35 ажил төлөвлөн ажилласнаас 34 ажил 100%,1 ажил 50%-ийн биелэлттэй хэрэгжүүлсэн бол 1 ажил хийгдээгүй. Нэмэлтээр 11 ажил хийж гүйцэтгэсэн. БЗК-ийн 2-р нитка таслах боломжгүй тул зарцуулалтын УПР датчикт үзлэг хийх ажил 50%-ийн гүйцэтгэлтэй, Дотоод хэрэгцээний шууд буцах усны зарцуулалтын УПР датчикт үзлэг хийх ажил шугам тасрах боломжгүй тул хойшлогдсон.

ХЦ-ийн хувьд, төлөвлөгөөт 26 ажил болон нэмэлтээр 8 ажил хийж гүйцэтгэв.
МЦ-д хэсэгчилсэн зогсолтоор 10 ажил төлөвлөснөөс, станцын агаарын ерөнхий шугамын 3 ш хаалт солих ажлаас бусдыг хийж гүйцэтгэв.

Бусад алба, хэлтэс, нэгжүүд хэсэгчилсэн зогсолтоор төлөвлөсөн ажлыг өөрсдийн хүчээр болон гаднын байгууллагуудаар хийлгэснээс гадна ТДЦ, ЗЦ, ТЦ-д хуваарилагдан цэвэрлэгээ ба газар шорооны ажлыг хийж гүйцэтгэв.
ХА-ны зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлсэнээс гадна цех бүрт ХАБ-ын инженерүүд осол, аваарьгүй ажиллахад онцгойлон ажилласан болно.
“Эрчим сервис” ХХК-ийн 125 хүн ЗЦ ба ТЦ-д хуваарилагдан цэвэрлэгээний ажлыг амжилттай түргэн шуурхай хийж гүйцэтгэсэнд талархал илэрхийлж байна.

ХААХ-ийн хамт олон хэсэгчилсэн зогсолтын засварын үед нэн шаардлагатай сэлбэг материалаар тасалдуулалгүй нийлүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд нийт 72,4 сая төгрөгийн сэлбэг материалын худалдан авалтыг хийж гүйцэтгэсэн.
2014 оны станцын хэсэгчилсэн зогсолтоор нийт 371 сая төгрөгийг зарцуулснаас илүү ажиллагсдын илүү цагийн хөлсөнд 295,4 сая ₮ зарцуулсан байна.

2014 оны 7-р сарын 1-ны өдрийн 19 цаг гэхэд “ДЦС-4” ТӨХК-ний хамт олон өвлийн бэлтгэл хангах хамгийн чухал ажил болох хэсэгчилсэн зогсолтоор төлөвлөсөн ажлуудаа амжилттай гүйцэтгээд 2 зуух, 2 турбиныг эргүүлэн ажилд залган хэвийн үйлдвэрлэлийн горимдоо шилжсэн.

Slide31 Slide30 Slide29 Slide28 Slide27 Slide25 Slide26 Slide24 Slide22 Slide23 Slide21 Slide20 Slide18 Slide19 Slide17 Slide16 Slide15 Slide14 Slide12 Slide13 Slide11 Slide9 Slide10 Slide8 Slide7 Slide6 Slide5 Slide4 Slide2 Slide3