Эрчим хүчний яам салбарынхаа төр, хувийн хэвшлийн үйлдвэр компаниудын 2014 онд хийж бүтээсэн ажил хөдөлмөрийг үнэлж “ЭХС-ын ШИЛДЭГ”-үүдээ тодрууллаа. Манай компанийн “ДЦС-4 ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл”-өөр хийгдсэн их бүтээн байгуулалт маань “САЛБАРЫН 2014 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-аар, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Амарбаясгалан “САЛБАРЫН 2014 ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр, Цахилгаан цехийн хуваарилах байгууламжийн засварын мастер Т.Улаанхүү “САЛБАРЫН 2014 ОНЫ ШИЛДЭГ МАСТЕР”-аар тус тус өргөмжлөгдөн шагналаа гардан авлаа.
Мөн энэ өдөр Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер О.Гантөмөр энгэрээ мялааж Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатараас шагналаа гардан авлаа.