2015 оны Гагнуурчдын “Ур чадварын уралдаан” дүнгээ гаргалаа…

“ДЦС-4” ТӨХК-ийн 2015 оны Гагнуурчдын “Ур чадварын уралдаан”-ыг Цахилгаан гар нуман гагнуурын төрлөөр Судалгаа хөгжлийн албаны Металл судлал, гагнуурын лаборатори болон Захиргаа хүний нөөцийн албататай хамтран 10-р сарын 12-16 хооронд Гагнуурын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Уралдааны нээлтэнд “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагууд, цех, алба хэсгийн дарга нар, засварын инженер мастеруудаас гадна Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Монголын үл эвдэх сорилын нийгэмлэгүүдийн удирдлагууд болон төлөөлөгч нар оролцов.

Уралдааныг энэ оны 8-р сард Бразил улсад зохиогдсон Дэлхийн ур чадварын “World Skills 2015” тэмцээний зарчмийн дагуу явуулсан бөгөөд дэлхийн ур чадварын тэмцээнд гагнагдсан дөрвөн модулиас гагнуурчны мэргэжлийн ур чадварыг хамгийн их шалгадаг Модуль №1-г гагнуулсан нь гагнуурчдынхаа мэргэжлийн түвшин ямар байгааг тодорхойлох чухал алхам болсон юм.

Уралдаанд гагнуурчид нь модуль №1-н дагуу

Хавтан төмрийг (250х125х10мм)         тулгасан холболтоор                     РС буюу хөндлөн байрлалд

Хавтан төмрийг (250х125х10мм)         булангийн холболтоор                 PD буюу таазны байрлалд

Шугам хоолойг (Ø60х6)                         тулгасан холболтоор                     6G буюу 450-н налуу байрлалд

гагнаж дуусгах даалгаврыг 1 цаг 30 минутын дотор ХАБЭАМС- ийн дүрэм журмыг баримтлан гагнуурын технологийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн.

tpp4-gagnuur-201500001  tpp4-gagnuur-201500009 tpp4-gagnuur-201500008 tpp4-gagnuur-201500007 tpp4-gagnuur-201500006 tpp4-gagnuur-201500005 tpp4-gagnuur-201500004 tpp4-gagnuur-201500003tpp4-gagnuur-201500010

Уралдаанд гагнагдсан сорьцуудыг шалгалтын комисс гагнуурын стандарт, норм дүрэм журмыг баримтлан 2 өдөр гадна үзлэг шалгалт хэмжилт ба дижитал рентген радиографийн зурганд оруулж дотоод гэмтэл согогийг нарийвчлан тодруулсан нь гагнуурын шалгалтыг өндөр түвшинд явуулсан тод жишээ боллоо.

tpp4-gagnuur-201500032 tpp4-gagnuur-201500031 tpp4-gagnuur-201500030 tpp4-gagnuur-201500029 tpp4-gagnuur-201500028

Ингээд уралдааны дүнг гагнасан төрөл бүрээр гаргахад :

Ингээд уралдааны дүнг гагнасан төрөл бүрээр гаргахад :

Хавтан төмрийг тулгасан холболтоор РС байрлалд гагнахад

Засварийн албаны гагнуурчин                   Ч.Агваандэмбэрэл 85 оноогоор I байр

Механик цехийн гагнуурчин                       Г. Баатархүү            84 оноогоор II байр

Механик цехийн гагнуурчин                       Б. Бямба-Эрдэнэ    82 оноогоор III байр

Хавтан төмрийг булангийн холболтоор     PD байрлалд гагнахад

Зуухан цехийн гагнуурчин                        Н. Ганцоож   59 оноогоор                        I байр

Зуухан цехийн гагнуурчин                        Б. Оргил        57 оноогоор                        II байр

Засварийн албаны гагнуурчин                Р. Баттулга   56   оноогоор                       III байр

Шугам хоолойг тулгасан холболтоор         6G байрлалд гагнахад

Зуухан цехийн гагнуурчин                        Б. Баярзориг            91 оноогоор             I байр

Засварийн албаны гагнуурчин                Э. Гантулга               89 оноогоор            II байр

Засварийн албаны гагнуурчин                Ч.Агваандэмбэрэл 88 оноогоор             III байрыг

тус тус эзэлсэн байна.

tpp4-gagnuur-201500011 tpp4-gagnuur-201500015 tpp4-gagnuur-201500014 tpp4-gagnuur-201500013 tpp4-gagnuur-201500012

Уралдааны нийлбэр дүнгээр

Засварийн албаны гагнуурчин             Ч.Агваандэмбэрэл 222 оноогоор          I байр

tpp4-gagnuur-201500020 tpp4-gagnuur-201500022 tpp4-gagnuur-201500021

Засварийн албаны гагнуурчин             Э. Гантулга               214 оноогоор          II байр

tpp4-gagnuur-201500019

Механик цехийн гагнуурчин                 Б. Бямба-Эрдэнэ    205 оноогоор           III байр

tpp4-gagnuur-201500018

ДХХА цехийн засварчин                         Ц. Баатархүү            205 оноогоор           III байр

tpp4-gagnuur-201500017 tpp4-gagnuur-201500016

эзэлж Өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.

tpp4-gagnuur-201500025

tpp4-gagnuur-201500027 tpp4-gagnuur-201500026

tpp4-gagnuur-201500023 tpp4-gagnuur-201500024

Уралдааны хаалтын ажиллагаанд станцын удирдлагууд оролцож гагнуурчдын гагнасан сорьцнуудыг үзэж танилцан уралдааны талаар болон гагнуурчдын ур чадварын талаар санал бодлоо солилцож гагнуурчдад зөвлөгөө өгөв.

Уралдаанд байр эзэлсэн гагнуурчдад “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М. Амарбаясгалан баяр хүргээд 11 сард болох гагнуурын “Улсын уралдаан” –д амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.