Н.Лувсандорж багшийн нэрэмжит 2015 оны хөлбөмбөгийн спорт сонирхогч, мастеруудын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд Эрчимээс орсон багууд амжилттай оролцлоо. П.Болд шилдэг хаалгач, М.Амарбаясгалан шилдэг довтлогч, С.Энхбат шилдэг хагас хамгаалагчаар тодорсон бол Х.Зоригт ахлагчтай Эрчим-СММ баг 50-55 насны ангилалд түрүүлж цомын эзэн боллоо.