Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа 18 дахь жилдээ Төрийн ордонд боллоо. Улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.
ТОП-100 аж ахуйн өргөмжлөлөө компанийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг гардан авлаа.
ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.