Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
Монгол Улсын 2020 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээний салбарын 28 компани, уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарын 24 компани, газрын тосны хангамжийн 10, барилга замын салбарын 9, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн 9, банк санхүү, харилцаа холбоо, тээвэр ложистикийн салбарын 13, хүнд үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7 компани эрэмбэлэгдсэн байна.
ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхэд Эрчим хүчний салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудаас 2 компани шалгарсан.
Манай компани энэхүү жагсаалтын 32-т эрэмблэгдэж, “ДЦС-3” ТӨХК 53-т эрэмдлэгдсэн байна.
Компанийнхаа нийт ажилтнууддаа ажлын өндөр амжилтыг хүсье.