Манай ‘‘ДЦС-4’’ ТӨХК нь өнгөрөгч 2021 онд нийт 4538.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэснээс 4028.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж, 509.8 сая кВт.цаг буюу нийт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 11.23 хувийг өөрийн дотоод хэрэгцээнд ашигласан байна.
Өнгөрөгч 2021 онд манай компани ЭХХ -ийн чиглэлийн чиглэлээр нийт 9 ажил төлөвлөж, төлөвлөгөөний биелэлтийг 100 хувь хангаж ажиллалаа. Эдгээр 9 ажилд нийт 326,220,000 төгрөгийн зардал гаргасан. Хэрэгжүүлсэн ажлын үр дүнд дулааны эрчим хүчээр 9500 Гкал, цахилгаан эрчим хүчээр 131,400 кВт.цаг, зардлаар 34,720,000 төгрөг, нийт 146,720,00 төгрөгийн хэмнэлт гаргаж ажиллав.
Мөн бид энэ онд эрчим хүчийг хэмнэх, байгууллагын зардлыг бууруулах, үр ашигтай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг удирдан зохион байгуулж хийлээ. Эдгээрээс хийгдсэн томоохон ажлуудын нэг нь актлагдсан тэжээлийн усны насосыг бусад актлагдсан насосуудаар сэлбэн, өөрсдийн дотоод нөөц бололцоо, чадварлаг хамт олны хүчээр насосыг засварлан ажилд залгаснаар насосын бүтээмжийг 33.4 хувиар дээшлүүлж, эрчим хүчний хувийн зарцуулалтыг 33 хувиар бууруулснаар ЭХ-ний хэмнэлт гаргах бололцоог бий болгосон бүтээлч ажлуудын нэг байлаа.
Үйлдвэрийн 2-р байрны өргөтгөл болон Ахуйн байр №2 дулааны узельд ялтсан дулаан солилцууртай цогц төхөөрөмж суурилуулав
Дулааны дотоод хэрэгцээний 8 зангилаа цэгүүдэд дулааны тоолуур суурилуулав
Дулааны эрчим хүч /усаар/ хангагдаж буй хэрэглэгчдийн тоолуурын мэдээллийг зайнаас авдаг болов
Эрчим хүч хэмнэлтийн хэсэгчилсэн аудит хийлгэв
140000 тн бохир конденсатыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглав